Сайхан бүсгүй фэйсбүүк группийн админ Б.Дэлгэрмаа фэйсбүүкийнхээ найзууд болон группийн гишүүдийнхээ хандиваар БЗД-ийн 24 хорооны 251-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр 9 цагаас болох юм байна. Энэхүү ажил нь "Сайхан Бүсгүй" группийн хэсэг гишүүдийн улсад барьж, тохижуулж өгж буй 3 дахь цэцэрлэгийн өргөтгөл аж.

Өмнө нь 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байдаг 73 дугаар цэцэрлэгт 110 мкв орчим талбайтай өргөтгөл барьж өгсөн билээ.