Статистикийн газрын гаргасан тоон мэдээнээс энэ жил халдварт өвчлөл буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  25.6 мянга буюу 47,2 хувиар багассан дүн юм. Үүнд улаан бурхан болон сүрьеэ өвчин эрс буурсан нь нөлөөлжээ. Харин салхин цэцэг 3286, цусан суулга өвчинөөр өвчлөгчид 476-аар нэмэгдсэн байна. Энэ төрлийн халдвараар  өвдсөн хүмүүсийн ихэнхи нь арваас доош насны хүүхэд байгаа ажээ.  Тиймээс энэ төрлийн өвчин эмгэгээс сэргийлж ахуйн болон гарын ариун цэврийг анхаарахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас сануулсан байна.