Таллин, Рига, Вильнюс ба Каунас хотуудын CopPay платформын үйлчилгээг хэрэглэгчид криптовалютыг ашиглан Самсунгийн ухаалаг утас, нөөтбүүк болон бусад бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болжээ. Самсунг өөрийн барааны төлбөрт биткойноос гадна Ethereum, XRP, Litecoin, Dash, NEM болон Steem валютуудыг хүлээн авч байна.

Самсунг Литвын нийслэл Вильнюс хотод гурав, Рига, Таллин, Каунас хотуудад тус бүр нэг дэлгүүр криптовалютаар худалдаа хийж байгаагийн зэрэгцээ CopPay-г ашиглаж хэд хэдэн Португалын компани бараагаа зарж буй.

Тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар компани удахгүй криптовалютын төлбөрийг интернет дэлгүүрүүдэд хүлээн авдаг болох юм.

Саяхан Самсунг дэлхий даяарх өөрийн сүлжээний бараа нийлүүлэлтийн удирдлагандаа блокчэйн-платформ ашигладаг нь тодорхой болсон нь юм. 4 дүгээр сард Samsung-ийн төлөөлөгч Bloomberg-т өгсөн ярилцлагандаа компани блокчэйний тусламжтайгаар хэдэн арван тэрбумын өртөгтэй ачигдсан бараа нь хаана явааг тогтоодог / track/ болсон бөгөөд энэ нь нийлүүлэлтийн зардлыг 20 хувь бууруулж өгсөн болохыг тэмдэглэжээ.



Эх сурвалж: Крипто доогтэр 

Дэлгэрэнгүйг https://coinjournal.net/samsung-accepts-crypto-payments-in-three-baltic-states/