Гэр бүл, ахуйн амьдралдаа илүү их мөнгө зарцуулж чаддаг ч болоосой гэж та боддог байсан уу? Санхүүгийн эрх чөлөө гэдэг мөрөөдөл төдий зүйл биш.
Тиймээс яаж санхүүгээ зөв зохистой барих талаар зөвлөгөөг хүргэе.
#1. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахаа боль. Танд нэг гутал байсаар байхад өөр нэгийг авах хэрэгтэй гэж үү?
#2. Сар болгон хэрэглэх мөнгөө урьдчилан тооцоол. Хэр их мөнгө хэрэглэх, юунд зарцуулахаа төлөвлөснөөр илүү ихийг үрэхгүй байхад тустай.
#3. Кредит карт бага хэрэглэ. Шаардлагатай бус тохиолдолд гэрээс гарахдаа кредит гартаа үлдээж сураарай.
#4. Ямарваа нэгэн зарлага гаргахдаа сайтар бод.
#5. Яаралтай үед хэрэглэх мөнгө заавал хадгалж бай. Энэ нь гэнэтийн өвчин, зовлонгийн үед хэрэг болно.
#6.Тэвчээртэй байж сур. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тэвчээртэй байх нь хамгийн чухал.