Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институттай гэрээ байгууллаа

Х.Оргил
01 сарын 31, 2019

Санхүүгийн зохицуулах хороо албан хаагчдынхаа чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэшлийн зэрэг олгодог дэлхийн нэр хүндтэй байгууллага Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институт (Chartered Financial Analyst Institute, CFA)-тай 2020 оныг дуусталх хугацаагаар гэрээ байгууллаа. 

Тус институтээс санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн мэргэшлийн зэрэг олгох гурван түвшний шалгалтыг жил бүр зохион байгуулдаг юм. Гэрээгээр эдгээр шалгалтуудад хамрагдах албан хаагчдад хураамжийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.