Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран унаж, хэд хэдэн машин гэмтээсэн билээ. Мөн кранчин гэмтэж  бэртсэн гэсэн мэдээл байгаа юм. Ослын газарт холбогдох байгууллагууд очиж ажиллаж дуусаагүй байхад дахин нэг хүн насбарсан хэрэг гарлаа. Энэ нь баттай бус эх сурвалжийн мэдээгээр өнөөдөр 12 цаг 25 минутын үед тус байрны 9 давхраас машин руу барилгын хог хаягдал шидэж байгаад хөл алдаж унасан гэнэ. Одоогоор уг хэрэг дээр цагдаагийн албаныхан үзлэг шалгалт хийж байна.