Кени улсын Петр Табичи хэмээх буддын лам жижигхэн, ядуу тосгонд шинжлэх ухааны багшаар ажилладаг ба нэг өдрийн дотор дэлхийн шилдэг багш нарыг шалгаруулдаг хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Тэрээр 179 орны 10,000 нэр дэвшигчидтэй өрсөлдөж, сая долларыг гэртээ авч харих эрхийг олж авчээ. Bright side түүний сэтгэл хөдөлгөм, бусдад урам зориг хайрлах түүхийг нь хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

Табичигийн багшилдаг тосгоны нийт иргэдийн 95 хувь нь ядуу амьдралтай. Хичээлийн танхим нь ачаалал ихтэй, заримдаа 80-аад сурагчид ч ирэх тохиолдол байдаг ажээ. Түүний сурагчдын зарим нь хичээлдээ ирэхийн тулд 6 км гаруй замыг туулдаг.

Петр ном дүрэмт хувцас авах болон хичээлээ үргэлжлүүлэх амьдралын боломжгүй хүүхдүүдэд туслахын тулд орлогынхоо 80 хувийг зарцуулдаг гэнэ. Тийм ч учраас шагналд хүлээн авсан шагналынхаа дийлэнхийг амьдралын боломж дутмаг хүүхдүүдэд туслахад зарцуулна гэдгээ аль хэдийн зарласан байна.

“Сургууль нь маш алслагдмал бүс нутагт байрладаг сурагчдын дийлэнх нь ядуу гэр бүлээс гаралтай тул өглөөний цайнд идэх зүйл ч худалдаж авах боломжгүй байдаг” хэмээн Дэлхийн шилдэг багшийн шагналыг хүртэхдээ Петр хэлжээ. Тэрээр сурагч нартаа сурах хүслийг нь нэмэгдүүлэх тэр дундаа шинжлэх ухааны мэдлэг олгоход илүү анхаардаг. Түүний сурагчдын зарим нь олон улсын шинжлэх ухааны уралдаанд амжилттай оролцсон ба тэр дундаа Их Британийн Химийн нийгэмлэгийн шагналыг хүртсэн зэрэг амжилт гаргажээ. Үүнээс гадна түүний сурагчдын дийлэнх нь их сургуульд тэнцсэн үзүүлэлттэй байгаа нь сурагчиддаа мэдлэг олгохонананад анхаардаг багшын ажлынх нь бодит үр дүн юм.

Тэр зөвхөн шинжлэх ухааны багш биш бөгөөд тэрээр охидоо эрт гэрлүүлэн, сургуульд сургахаас татгалздаг уламжлалт эцэг эхчүүдийн оюун санааг өөрчлөхийг хүсдэг.

"Африкт өглөө болж байна. Тэнгэр үүлгүй. Өдөр эхлэхэд эрт, хоосон хуудсууд бичигдэхээ хүлээн байна. Энэ бол Африкийн шинэ цаг үе. Африк тивийн залуучууд дэлхий дахинд нэрээ үлдээх ирээдүйн эрдэмтэн, инженерүүд, бизнес эрхлэгчид болон дэлхийн бүх өнцөг булан бүрт алдар нэрээ цуурайтуулах цаг ирэх болно " хэмээн тэрээр итгэл бардам хэлсэн байна.

Эх сурвалж: https://brightside.me/