Дунд ба ахлах сургуулийн боловсролын хөтөлбөрөөр дэлхийд манлайлдаг, элитүүдийн сургууль гэдгээр алдартай Английн  Этон коллежтой Гүрэн Академи хамтран өвлийн эрчимжүүлсэн хөтөлбөр зарлаж байна. 

1-р ээлж 12.24-12.28 дүүрсэн! 

2-р ээлж 01.07-01.11

Цар тахлын үеийн хоцрогдлыг эрчимтэй нөхөх мөн цаашид амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор 8 ур чадварын хичээлийг хөгжүүлж, энэ жилийн эхээр Этон коллеж хөтөлбөрөө баталсан билээ.

Гүрэн Академи тус хөтөлбөрийн тусгай эрхийг эзэмшихээс гадна багш нараа энэ оны дундуур Англи улсад арга зүйн сургалтад хамруулснаар Монголдоо тус олон улсын хөтөлбөрийг заах эрхээ баталгаажуулсан билээ. 

Этон коллежийн багш нар заахгүй тохиолдолд,хөтөлбөрийн агуулга хэлбэрийг алдагдуулахгүйн тулд лиценз эзэмшигч талын багш нарыг маш сайн бэлдэж, нарийн зааварчилгаагаар хянадаг билээ.

Тус хөтөлбөрийн зуны ээлжийг #GLOBALNOMADS нэртэйгээр зохион байгуулж байсан. Энэ удаад өвлийн ээлждээ ийнхүү бүртгэж байна. Английн “8 SKILLS FOR SUCCESS-2022” хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр заах бөгөөд нэмэлтээр гаднын их дээд сургуульд элсэх зөвлөмжийг мэргэжлийн багш өгнө.

“Амжилтын 8 ур чадвар” хичээлийн агуулгаас 

Тасралтгүй хөгждөг байх нь

✔Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь

✔Нөлөөллөө тэлэх нь

✔Бүтээлчээр асуудал шийдвэрлэх нь

✔Харилцааны ур чадвараа сайжруулах нь

✔Олон нийтэд илтгэх чадвараа сайжруулах нь

✔Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -1

✔Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -2


Хөтөлбөрт амжилттай суралцсанаар ETONX & GURUN INNOVATION хамтарсан сертификат авах бөгөөд, гаднын сургуулиудад орох хүсэлт бүхий материал бүрдүүлэлтэд оролцуулах бүрэн боломжтой. Энэхүү сертификатыг дэлхий даяар олгох эрхтэй боловсролын цөөн байгууллага байдгийн нэг нь Гүрэн Академи. 

Гүрэн Академи нь хүүхдийн хөтөлбөрийн хүрээнд 2019,2020 онд #Stanford зуны хөтөлбөрт Монгол өсвөр үеийнхнийг сургаж, 2021 онд уар тахлын үеэр онлайнаар #EtonCollege зуны хөтөлбөрт Монгол хүүхдүүдийг хамруулж байсан туршлагатай. Улмаар 2022 онд Монголд зуны хөтөлбөрийг биетээр хэрэгжүүлж нийт 50 өсвөр үеийн хүүхэд залуус 98 хувийн сэтгэл ханамжтай төгссөн билээ

Facebook:  https://www.facebook.com/gurunacademy

Утас: 88882758, 88886058


Хаяг: ГҮРЭН АКАДЕМИ БАЙРШИЛ: МУИС-5р байрны зүүн хойно GB, Гурванэрдэнэ төвтэй залгаа VELOX оффис 3 давхарт