“Сангийн далай групп” ХХК-д үйлдвэрлэсэн гэх хуурамч хаяг шошго бүхий хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй,  шинжилгээний бичиггүй архи худалдаанд байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд анхаарууллаа.

Уг архи нь “Далай” нэрийн 350 хатуулагтай уг 0.5 литрийн савлагаатай аж.

Ийм төрлийн хуурамч архи худалдаж байгаа зөрчил илэрвэл нийслэл болон  тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг МХЕГ-аас мэдээллээ.