Явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг өнөөдөр гарчээ.

Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч  Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж, амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

БИД НЭГ Л АМЬТАЙ

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас