Шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй

Б.Номин
08 сарын 25, 2025

Уламжлалт анагаах ухаанд аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал болохыг онцолсон байдаг. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. 

Харин хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл идвэл сайн. 

Ямааны мах өвчнийг хямраадаг учир хөгшин настай хүн, нялх хүүхэд болон аливаа эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны шингээлт муу, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй.


Эх сурвалж: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа:

Холбоотой сэдвүүд

хоолхүнс эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.