Улсын аварга цолоо аваад удаагүй байгаа Н.Батсуурь аварга өчигдөрхөн хурандаа цол хүртсэн билээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хурандаагийн цоо шинэ мөрдөсийг нь зүүлгэж буй зургаа аварга оруулсан даруйд нийгмийн сүлжээ түүн рүү чиглээд байна. Зарим нь жил бүрийн түрүү бөхөд цол өгдөг уламжлалаа халахыг шаардаж бухимдсан бол нөгөө хэсэг нь харин ч байх л уламжлал хэмээн өмөөрчээ. Олны танил эрхмүүд ч бас энэ тал дээр дуугарч эхэллээ.

Тухайлбал шог зураач С.Цогтбаяр "Сраз Майор гэдэг нь харин энэ үү үгүй юу? Биеийн хүчээр нэгийг билгийн хүчээр мянгыг гэдэг сэн дээ. Мэдлэг ухаан боловсрол, ёс зүйг бус булчин шөрмөс болоод мөнгө шүтсэн мунхаглал мунаглал, мухар сүсгийг дээдлэн шүтсэн бурангуй цаг удахгүй байх оо. Гэрэлтэй гэгээтэй сайн цаг ирэх нь ертөнцийг гийгүүлэх наран мандах болоод шингэх лугаа үнэн болоод бат нот билээ" хэмээн бичиж хоёр ч уран бүтээлийнхээ зургийг оруулсан байна.