МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд хариуцлага тооцож, таван жилийн хугацаанд МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Ш.Раднаасэд гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй боломжгүй гэсэн үг юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "МАН-ын Хяналтын хорооноос албан ёсоор надад албан бичиг ирүүлээгүй байна. Хэрэв тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг надаас салгах гэсэн санаархал байгаа байх. Үүнийг Хяналтын хороо, намаас асуу. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хэлсэн үг, гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн үйлдэл болно" хэмээлэээ.

Түүнийг "Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан" хэмээн буруутгаж, хариуцлага тооцож буй аж.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт "Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн" гэх үндэслэлээр МАН-ын Хяналтын хороо хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ.

Энэ талаарх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын байр суурийг Энд дарж уншина уу.