Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбоотойгоор ажлаа өгч буй бололтой.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж байгаад осолдож, нэг нь нас барсан зэрэг хэд хэдэн асуудал түүнийг албаа хашиж байхад гарсан нь ийнхүү албаа өгөх шалтгаан болсон байх магадлалтай.