Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. 

Д.Дамдинцэрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр камерын өрөөнд шүүгч амиа хорлосон хэргийн дараа ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар ажлаа өгчээ.