Б.Баясгалан
01 сарын 15, 2019
Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ..
Мэдээллийн үеэр "Нийслэлийн хэмжээнд нийт 977 ортойгоос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байна. Тийээс орны зохицуулалтыг хийж, зарим эмнэлгүүдэд хүүхдийн тасаг нэмэлтээр нээж байна. Энэ сарын 3-наас эхлэн томуу дэгдэлтийн хэлбэрээр тархаж байна. Цаашид сар шинийн баяраар илүү нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учир эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуунаас сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай. А хүрээний H1N1 зэрэг вирусын 4-5 төрөл эргэлдэж байна" гэдгийг хэллээ.
Улирлын томуугийн улмаас дэлхийн хэмжээнд жилд дунджаар 650 мянган хүн нас бардаг байна.
Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.