Өнөөдөр Олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан иогаар хичээллэгч, иог сонирхогч нарт зориулсан арга хэмжээ болж байгаа юм.

Улаанбаатар хотноо 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг зохион байгуулагч Монгол дахь Энэтхэгийн элчин сайдын яам болон Амьдрах ухаан ТББ, Монголын Иогийн холбоо,Спортын иогийн холбоо,Агаарын иогийн холбоо,бусад бүртгэлтэй гишүүн байгууллагууд юм.

Энэ үеэр иогчид нэгэн зэрэг иог хийхээс гадна иргэд хүрэлцэн ирж Монголд үйл ажиллагаагаа явуулж буй төвүүдийн мэдээ мэдээллийг нэг дороос авч, сонирхолтой иогийн мэндчилгээнүүдийг үзэж сонирхож болох юм.

Сонирхуулахад Энэтхэг улс иог, аюурведын анагаах ухааны яамтай цорын ганц улс юм.
Аюурвед бол 5000 жилийн түүхтэй Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэг юм. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Иймээс зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг.


Шууд бичлэг:

Иогоор хичээллэсний ач тус юу вэ?

• Эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,

• Биеийн жинг барих (турах, таргалах),

• Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах

• Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх,

• Төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних,

• Амьдралд илүү эрч хүчтэй болох,

• Залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг

Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог

Үүнд:

• зүрхний өвчин

• астма

• цусны өндөр даралт

• ууц нурууны өвдөлт

• хүзүүний өвдөлт

• стресс ядаргаа

• нурууны муруйлт