Шүүхийн Ёс зүйн хорооны даргаар Д.Ариунтуяаг томилуулахаар Ерөнхийлөгчид уламжилжээ

Б.Баясгалан
06 сарын 09, 2020

Шүүхийн Ёс зүйн хороо өчигдөр хуралдаж, Шүүхийн Ёс зүйн хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар олонхын буюу 60 хувийн санал авсан Доржгочоогийн Ариунтуяаг тус хорооны даргаар томилуулахаар санал болгох тогтоол гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилжээ.

Д.Ариунтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 206 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдсон аж.

Холбоотой сэдвүүд

ерөнхийлөгч шез д.ариунтуяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.