Энэ хэрэг нь өнгөрөгч онд Сидней хотын хэдэн бүсэд хийгдсэн маргаан дагуулсан 5 "нүцгэн" нэгжлэгийн нэг юм. Ихэнх нь хөгжмийн фестивалийн үер болсон бөгөөд нэгжлэгэд оролцсон хүмүүс "доромжлогдсон, гутаагдсан" хэмээн мэдүүлсэн байна. Тийнхүү тус улсын Хууль сахиулах ажиллагааны комиссоос тухайн хэргийг ахалсан нэгэн цагдааг хохирогчоос уучлалт гуйхыг тулгасан бол өөр нэг хэрэгт цагдааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Уг хэргүүд хохирогчдын эцэг эхчүүд гомдоллосон эсвэл хэвлэлд мэдэгдсэнээр л нийтэд ил болсон байна.

Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Сиднейн казонигийн гадаа цагдаа 2 бүсгүйд "нүцгэн" нэгжлэг хийсэн бөгөөд нэгийг нь хэрэглэж байсан тампоноо авахыг шаарджээ. Хэргийг шалгаж үзэхэд хуулийн тодорхой үндэслэлгүйгээр ийм төрлийн нэгжлэг хийсэн нь илэрхий болсон аж. Тиймээс уг хэрэгтэй адилхан "нүцгэн" нэгжлэг хийсэн ч ямар ч хууль бус зүйл олоогүй хэргүүдийг дахин шалгасан байна. 

Өөр нэг тохиолдолд Нууц Цэцэрлэг хэмээх фестивалын үер "хуулийн үндэслэлийг нь танилцуулалгүйгээр нэгжлэг хийхдээ дотуур хувцасаа тайлж, өвдөглөхийг шаардаж, дооглосон" хэмээн нэгэн бүсгүй мэдүүлжээ. Бас нэгэн эмэгтэйг хувцасаа тайлан галуун цуваагаар явахыг ч тулгасан гэнэ. 

Тийнхүү энэ төрлийн зөрчил маш олон тохиолодолд гарсныг удирдах шатныхан олж тогтоожээ. 

Австрали улсын хуулийн дагуу ноцтой болоод яаралтай буюу үнэхээр шаардлагатай үед л нүцгэлж нэгжлэг хийх эрхтэй байдаг аж. Гэхдээ цагдаа нэгжүүлэгчид хууль ёсны үндэслэлийг нь танилцуулах үүрэгтэй ба эмзэг эрхтэн бүхий хэсгүүдэд нь нэгжлэг хийх ёсгүй юм. Мөн насанд хүрээгүй хүнд нэгжлэг хийж байгаа бол үнэхээр хэргийн ул мөрийг алдчих эрсдэлтэй, яаралтай нэгжэх шаардлагатай үеийг эс тооцвол заавал эцэг эх, асран хамгаалагчийг нь байлцуулах ёс ч байдаг гэнэ. 

Харин цагдаагийн байгууллагаас хэлж байгаагаар өсвөр насныхан мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж амиа алдах нь их байгаа учир төрөл бүрийн фестивалууд дээр түүврийн аргаар нүцгэн нэгжлэг хийх шаардлагатай байдаг аж.


Эх сурвалж: BBC