С.Жавхлан: Энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай

peak.mn
11 сарын 22, 2018

УИХ-ын гишүүн С.Жавхлангаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар байр суурийг нь асуулаа.

Тэрбээр "Миний хувьд хоёуланг нь дэмжихгүй. Монголын ард түмнээр энэ хулгайчууд тоглоод дууслаа. Ямар хүмүүс энэ газар бугларсан, бугширсан байдаг гэдгийг бүх хүмүүс мэдлээ. Бүгдээрээ харлаа. Монгол түмэн харж байна. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудал яаж үргэлжлэхээс шалтгаалж дараагийн Засгийн газрыг ч би дэмжихгүй хөндөлсөж хэвтэнэ. 

Ард түмэн энэ 65 хүнийг ээлжлээд хооллож байна. Нэгдүгээр ээлжнийхэн хоолонд орчихлоо, хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо бас орчихлоо, одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжнийхнийг хоолонд оруулах гэж байна. Тэгэхээр би аль алийг нь дэмжихгүй. Өнөөдрийнхийг нь ч дэмжихгүй, дараагийн Засгийн газрыг томилохоор ч хөндөлсөж хэвтэх болно. 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд гишүүн болсоноос хойш энэ муухай зүйлүүд ил болноо гэдгийг би хэлээд байсан. Харин нэг ч хүн нохой хуцасны дайтай тоож сонсоогүй. Тэгээд өнөөдөр та бүхнийг өт батган шиг шаваад орж ирж байгаад би гайхаж байна. 

Энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Энэнээс хойш энэ төр лүү ийм хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой хүмүүс орж ирдэг ийм цаг дуусгавар болох хэрэгтэй. Зодолдох тусмаа Монголын төр цэвэршихэд хэрэгтэй". 


Холбоотой сэдвүүд

с.жавхлан уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.