Холливудын кино од Скарлетт Йохансон Saturday Night Live шоуны хөтлөгч Колин Жост нар Нью-Йорк хотод чимээгүйхэн хурим хийлээ. Ойр дотны хүмүүс, болон гэр бүлийн хүмүүсээ байлцуулсан цомхон хурим болсон талаар Meal on Wheels America байгуулага өөрийн Instagram хуудсанд мэдэгдсэн байна. Учир нь коронавирусын цар тахлын халдвар хамгааллын онцгой дэглэмийг сахиж олон хүн уриагүй байна.

2019 оны 5-р сард сүй тавьсан 35 настай жүжигчин Скарлетт өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд нэг охинтой юм. Хосууд цар тахлын үед хамгийн их нэрвэгддэг өндөр настай хүмүүст хүнсний тусламж хүргэдэг тусламжийн Meals on Wheels байгууллагын үйл ажиллагаанд хандив өргөдөг юм.