СХД: 2025 онд гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ

Л.Дэлгэрмаа
10 сарын 15, 2024

Нийслэл хот энэ жил бонд гаргаж авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчилхээс одоогийн байдлаар 50 байршилд 75.3 км авто замыг шинэчлээд буй.  Ингэхдээ хотын төв магистраль авто замыг бүрэн шинэчилж байгаа. 

Харин ирэх онд гэр хорооллын дундах авто замыг шинэчилхээр болсон. Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчийн хувьд гэр хорооллын дундах авто замын засвар шинэчлэлийн ажилд шаардлагатай төсөв, хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгахад анхаарч ажиллаж байна. 

43 хороотой Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын дундах авто замыг шинэчлэх шаардлагатай хэд хэдэн байршил бий. Дүүргийн иргэдийн хурал, хороон Засаг дарга болон иргэдээс санал авч шаардлагатай төсвийг дүүрэг, нийслэлийн төсөвт суулгана.

Холбоотой сэдвүүд

схд схд2024

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.