Мөнхбат
04 сарын 21, 2022
Японд Softbank гээд нэг сонирхолтой компани байдаг. Үүсгэн байгуулагч нь өөрөө их сонирхолтой хүн учраас тийм ч байж магад. Компани нь өдгөө Японы томоохон корпорациудын нэг. Монголд хүртэл салхин сэнсний төсөлд хөрөнгө оруулсаныг олон хүн мэдэх байх.
2010 онд (компанийн 30 жилийн ой) намайг Японд оюутан байхад Softbank ирээдүйн 30 жилийн төлөвлөгөө, алсын хараагаа олон нийтэд нилээн сүр дуулиантай танилцуулж билээ.
Бүтэн жил хагасыг дамнан, компанийн бараг л бүх ажилчид санал бодлоо оруулан байж бүтээсэн энэ алсын хараа нь 300 жилийн дараах ирээдүй ямар байхыг төсөөлөхийг оролдсон гээд сонирхол татахуйц мэдээлэл олон. 3 биш бүр 300 жил гээд бод доо. Тухайн үед мэл гайхаад л өнгөрч байсан дуулиант төлөвлөгөөг нь эргээд нэг харахаар шийдлээ.
Энэхүү нийтлэлдээ Softbank ирээдүйг хэрхэн төсөөлж, түүнд хэрхэн бэлдэхээр зэхэж буй талаар хуваалцъя.
Өнгөрсөн 30 жилийн замнал
1981 онд байгуулагдсан компани нь 2010 он гэхэд 500 тэрбум иений борлуулалттай Японы томоохон корпорацуудын нэг болсон. Компанийн хөгжилд асар их нөлөөлсөн 5 үйл явдал:
Цаашдын 30 жилийн алсын хараа
Илтгэлийнхээ эхэнд Сон Масаёши захирал компанийнхаа философийг “Хүний амьдралын баяр, гунигтай мөчүүдэд хамт байхыг эрмэлзэх” хэмээн тодорхойлсон.
“Ирээдүйд мэдээллийн хувьсгал урьд хожид байгаагүйгээр асар хурдтай явагдах учир ирэх 30 жилийг компани нь 300 жилийн дараа ч гэсэн хүний амьдралын баяр, гунигтай бүхий л мөчүүдэд хамтдаа байж чадахуйц ДНК-тай болгоход зориулахаа индэр дээрээс мэдэгдье. Тиймээс энэ 30 жилийн төлөвлөгөө нь ирээдүйн 300 жилийг бүтээх агуу ажлын эхний алхам байх болно” хэмээн тэрээр илтгэлдээ онцолжээ.
Мэдээллийн Big Bang-н эрин үе
18-р зуунд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгал мэдээлэл дамжуулах явцыг асар их хурдасгасан ба үүнд нөлөөлсөн голлох технологиуд:
Харин 300 жилийн дараа гэхэд мэдээллийн Big Bang явагдах болно хэмээн тэрээр прогноз дэвшүүлжээ. Хүний тархины мэдээлэл боловсруулах чадвар гайхамшигтай хэдий ч гэсэн энэхүү мэдээллийн тэсрэлтийн эрин үед хүний тархинаас @#$ дахин их хурдтай микропроцессорууд бүтээгдэх талаар илтгэлт дурдагджээ.
Энэхүү технологийн хөгжил нь хүн төрөлхтний ирээдүйг орвонгоор нь эргүүлэх боломжтой ба Softbank хэмээх нэгэн организм энэ шинэ эрин үед хэрхэн амьд үлдэж, дасан зохицож, бүр цаашлаад тэргүүлэх байр суурийг эзлэх вэ хэмээн Сон Масаёши асуусан.
Ирээдүйн технологи ба бизнес
300 жилийн дараа ч амьд байгаад зогсохгүй дэлхийн тэргүүлэх технологийн компани болох Softbank-н стратеги
Softbank-н үнэт зүйлс
Softbank компанийн энэхүү алсан харааг ойлгохын тулд үүсгэн байгуулагч Масаёши Сонг ойлгох хэрэгтэй биз. Түүний намтар болох “Агуу руу тэмүүл” нэртэй ном (志高く, 孫正義) нь тус компанийн ДНК-г тод томруунаар тодорхойлсон мэт санагдана.
Ирээдүйгээ гэгээлэгээр төсөөлж, төлөвлөж, түүнээсээ урам зориг авч сайхан ажиллаж амьдарч, найзалж нөхөрлөж, хамтдаа хөдөлмөрлөж, агуу ирээдүйг бүтээх чин хүслээ Сон Масаёши өөрийн номдоо тэмдэглэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.