Калифорни мужын боксын аврага тамирчин согтуугаар жолоо барьж явахдаа жирэмсэн эмэгтэйг дайрчээ. Тус ослын улмаас эх, үр амь насаа алдсан таагүй хэрэг гарсан байна.  Үүнтэй холбоотойгоор тус эмэгтэйн нөхөр согтуугаар жолоодогчид авах хуулийн арга хэмжээг чангатгах хүсэлт гаргажээ. 

Тэрээр өнгөрсөн 9 дүгээр сарын 26-нд оршуулах ёслолын үеэр авсан зургаа цахим хууласнаа нийтлэжээ. Уг зурагт 29 настай Кристал Кинкейдын цогцосыг харуулсан байна. Тэд шинээр төрөх охиндоо Авалин Оникс гэх нэр өгөхөөр ярилцаж байжээ. 

Тэрээр зурагныхаа тайлбарт “Согтуу жолооч 2 шугамтай хурдны зам дээр 85 милийн хурдтай, буруу эгнээнд жолоодон миний гэр бүлийг сүйтгэсэн” хэмээн олон нийтэд тараасан хэд хэдэн зурагны дор бичжээ.

Миний эхнэр 8 сартай жирэмсэн байсан учир хэргийг үйлдсэн Маркос Форестал 28 настай, удаан хугацааны ял авахгүй гэжээ. "Эхнэр, охины минь амь насыг хөнөөсөн хэрэгт хамгийн дээд хэмжээ нь 10 жил. Калифорни мужид осол гаргасан жолоодогчийг санаатайгаар хэрэг хийсэн гэж үздэггүй. Гэхдээ согтуугаар жолоо барьж байсан хүнээс  ямар сайн үр дагавар гарахыг бид мэдэхгүй. Миний охин аравдугаар сарын 9-нд төрөх байсан, 36 долоо хоногтой хүүхдийг Калифорни мужид бүрэн гүйцэд хөгжсөн хүүхэд гэж үздэггүй” гэжээ. Тэрээр нас барсан эхнэртэйгээ охин, хоёр хүүтэй. Мөн 14 настай дагавар хүүтэй байна. Дөрвөн хүүхэддээ ээжийг нь согтуу жолооч дайрч алсан гэдгийг хэлэх амьдралд нь тохиолдсон хамгийн хэцүү зүйл байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэдний гэр бүлд туслах GoFundMe сангийн хандив аль хэдийн 50.000 доллар давсан ба хуулинд өөрчлөлт оруулахаар сайн дурын байгууллага болох Change.org 150.000 гарын үсэг цуглуулах хэрэгтэйгээс өнгөрсөн бямба гарагийн байдлаар 79.000 хүн гарын үсэг зурсан байна.