Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар багийн харьяат иргэн жорлонд унасан тухай дуудлагыг НОБГ-т өгчээ. 

Дуудлагыг үүрийн 5 цаг 03 минутад хүлээн авч 7 минутын дотор очсон бөгөөд Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч ажиллан бүсгүйг эсэн мэнд гаргасан байна. Бүсгүй 20 настай настай бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас жорлонд хөл алдан унасан гэжээ. 

Аврагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.