Хүүгээ үүрэн Гималайд амжилттай оргилдсон анхны Солонгос жүжигчин

Н.Жавхлан
11 сарын 20, 2024

Өмнөд Солонгосын авьяаслаг жүжигчин И Си Ён зургаан настай хүүтэйгээ Гималайн нурууны 4000 метрийн өндөр Марди Химал ууланд амжилттай оргилджээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцахдаа Гималайд очсон зургаа нийтэлж, хүсэн хүлээсэн аялалаа хийсэн гээд “Бага насны хүүхэдтэйгээ аялах нь 10 дахин хэцүү хэдий ч нэгэнт зорьсон аяллынхаа эцсийг үзнэ” хэмээн бичжээ.

Тэд ноён оргилыг зорих замдаа олон саад бэрхшээлтэй нүүр тулгарсан аж. Тухайлбал, замдаа уух усаа дуусгаж, сүүлийн өдрөө бааз руугаа явахын тулд бороо цаснаар 1000м өндөрт авирчээ. 

Энэхүү аяллынхаа тухайгаа Си Ён бүсгүй “Хэдийгээр шерпа ах тусалж, бид хоёр ч шөнө гурван цагаас эхлэн бэлдсэн ч нар мандахыг амжиж харж чадаагүй. Уг нь тэр оргилоос нар мандахыг харахаар төлөвлөсөн байсан юм. Гэсэн ч бид далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт гарч чадлаа шүү дээ. Оргил  өөд мацах замд цаг агаар биднийг сорьсон ч оргилдсон өдөр яг л бэлэг тэнгэр биднийг хүлээж авсан. Бидний аялалд хамт байсан бүх хүмүүст гүнээ талархая” хэмээн бичжээ. 

Си Ён хүүтэйгээ аялж буй энэ мөчүүд өөрийг нь хамгийн жаргалтай нэгэн болгож байгаа тухайгаа өөрийн цахим хуудсанд байнга бичиж байсан юм.  

Сонирхуулахад Гималайг зорьсон нь ээж хүү хоёрын анхны аялал биш гэнэ. Тэд өнгөрсөн жил Солонгосын хамгийн өндөр буюу далайн түвшнээс дээш 1950 метр өндөр Халла ууланд хамтдаа гарч байсан аж. 

ЗурагТайлбар




Холбоотой сэдвүүд

амьдралын хэв маяг дэлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.