Солонгос улсын Ганпён мужийн иргэдийн хурлын дарга Гу Жанг Иг манай улсад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Ганпён мужид “Монголын морьт хотхон” байгуулна гэдгээ ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай уулзах үеэрээ хэллээ. Тус хотхоныг байгуулахын тулд манай улсаас 100 гэр, адуу авах хүсэлтэй байгаа юм байна.