Х.Оргил
05 сарын 04, 2020
УИХ-ын гишүүн С.Жавхлан буюу цагтаа нийтийн дууны ханхүү хэмээгдэж явсан тэрбээр саяхан ардчиллын сүлд дуу "Хонхны дуу"-г дуулж нийгмийн сүлжээнд тавиад буй.
Түүний энэхүү үйлдлийг АН-д элсэх гэсний дохио хэмээн хүлээн авсан ч тэрбээр бие дааж нэр дэвших болсноор уг яриа намжив.
Харин "Хонхны дуу"-г ийнхүү зөвшөөрөлгүйгээр дуулсанд уг дууны эзэн, ардчиллын анхдагчдын нэг С.Цогтсайханы охин Сантаа буруутгажээ.
Тэрбээр "Хонхны дуу" бол нийтийн өмч биш. Өв залгамжлалаар дүү бид 2 албан ёсны өмчлөгчид болсон. С.Жавхлан дуулжээ, зөвшөөрөл аваагүй, бидэнтэй холбогдоо ч үгүй. Нэгдэх өдөр "Оюуны өмч"-ийн газар очихдоо УИХ-ын гишүүн Оюуны өмчийн хулгай хийснийг нь мэдэгдье. Ийм хүмүүстээ ямар арга хэмжээ авдагийг нь асууж, ажлаа хэр хийдгийг нь харая. Надад их томорцгоогоод байсан...(өөрөө уран бүтээлч, дээрээс нь УИХ-ын гишүүн хүн хүртэл ийм этикгүй байх ямар ёс зүйгүй юм бэ?" хэмээн бичсэн байна.
Тэрбээр "Аавын минь зохиосон, дуулсан дуунуудыг уран бүтээлчид коверлож дуулж, олны хүртээл тэр дундаа залууст хүргээд явж байвал Цогтсайханы гэр бүл баярлана. С.Цогтсайханы бүтээлийг мөнхрүүлэх, олонд түгээх зорилгоор үүсгэн байгуулагдаж буй сангийн маань ч үйл ажиллагааны нэг чиглэл нь дуунуудыг түгээх, олонд хүргэх байх болно. Бидэнтэй хамтран ажиллах уран бүтээлчдэд бүх зүйл нээлттэй. Бид баяртайгаар хамтран ажиллахад бэлэн байна. Нөгөө талаар сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд бас хууль бус үйлдэл, оюуны хулгайтай тэмцэх болно. Надтай болон гэр бүлтэй маань олон уран бүтээлчид холбогдож зөвшөөрөл авдаг. Гадуур коверлогдоод байгаа аавын минь дуунуудын 90 хувь нь биднээс зөвшөөрөл авсан байдаг юм шүү. Харамсалтай нь зөвшөөрөл аваагүй 10 хувьд Жавхлан, Хишигдалай гэх мэт дуучид багтаж байна. Би энэ уран бүтээлчдээс нэг төгрөг ч авдаггүй. Харин ч эсрэгээрээ зарим хамтлаг дуучид дууг нь дуулаад клип хийлгэе гэхэд нь Цогтсайханы гэр бүл санхүүжилтийг нь шийдэж өгч байсан. Монголын алдарт дуучин С.Жавхлан аавын минь зохиож, дуулсан "Хонхны дуу"-г дуулсанд баярлаж байна. Гэвч бидний түүнээс хүссэн ганц зүйл бол зарчим, ёс зүй, этик - зөвшөөрөл авах байлаа..С.Жавхлан өөрөө уран бүтээлч хүн, оюуны өмч гэж юу байдаг талаар маш сайн ойлголттойгоос гадна, бүхэл бүтэн Монгол Улсын хууль батлах дээд байгууллагын гишүүн, УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна. Зарчмын асуудал хөндсөн болохоос шүүхдэлцээд өгье, мөнгө нэхэмжлээд өгье гэдэг зүйл огт яриагүй.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.38] ・ 2020.05.15 Хариулах
Аавынхаа үзэл санааг бүү бүрхэгдүүл.охин нь мөнгө нэхдэг гээд хэн ч дуулахаа боливол...эцэг чинь гомдоно шүү.
Зочин [202.126.89.38] ・ 2020.05.15 Хариулах
За балайраад бгаарай.аав чинь энэ дуугаар монголчуудаа хайрлаж,үгээ дайсан.Бас энэ мундаг дуучин тоож дуулсан бна.нэртэйгээр нь гудамжаар ардчилал ярьж согтуу дуулагдсаас мөнгө нэх.тэнэгтээрэй,шуналтай мулгуу басган минь.
Зочин [66.181.180.219] ・ 2020.05.07 Хариулах
За ядаргаа дуулаал биз. Хүн мартаж байхад нь сэргээсэн харин сайн л гэж баярла. Хэн тоодийн тэр гудамжны дууг
Зочин [83.250.42.75] ・ 2020.05.05 Хариулах
Zass hen ch duulsan yadgiin sonsgolontoi shn duulsan bnalee yun surtei yum , yah gej zohiosiin tumen olond sonsgoj duuluulah gej zohioson blgui
Зочин [66.181.179.126] ・ 2020.05.05 Хариулах
Жавхлан зальтай л да
Зочин [64.119.17.99] ・ 2020.05.05 Хариулах
Zuv. Javxlan buruu l yum xiisen baina daa. Xuuxduudees ni zuvshuurul avaad duulchixgui ix l mulgui xun yumaadaa!
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Нийгэм
С.Жавхлан дижитал хөрөнгөд нэгдлээ
Б.Баясгалан ・ 01 сарын 11, 2022
Нийгэм
С.Жавхлан: Энэ өдрөөс хойш нутгийнхан минь миний дууг битгий сонсоорой
Б.Баясгалан ・ 06 сарын 25, 2020
Улс төр
УИХ-ын гишүүн С.Жавхлан сонгуулийн тухай хуульд урлагийг нээх санал дэвшүүллээ
Б.Баясгалан ・ 12 сарын 20, 2019
Улс төр
С.Жавхлан: Ард түмний санал асуулгад зарцуулагдах олон тэрбум төгрөгийг сонгуулиар мөнгө тараадаг баячууд гаргаг
Х.Оргил ・ 10 сарын 01, 2019
Улс төр
УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн төсөл өргөн барилаа
Х.Оргил ・ 06 сарын 17, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.