MMCG/Mongoian Marketing Consulting Agency/- компаниас иргэдийн хөрөнгө оруулалт, блокчэйн технологи, криптовалютын талаарх ойлголт, хандлага, мэдлэгийг тодруулах судалгаа хийж, гүйцэтгэжээ. 

Судалгаанд 16-55 насны 1000 оролцогчыг хамруулж тэдний хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, түүнд хандах хандлага болон крипто валют койн арилжааны талаарх ойлголтыг судалжээ. 

Судалгааны дүнгээс онцлон хүргэж байна. 

Bitcoin-ны талаар нийт судалгаанд оролцогчдын 66 хувь нь ямар нэгэн байдлаар сонсож байсан бөгөөд 23 хувь нь Bitcoin-ны талаар судалж байсан байна. Харин 13 хувь нь Bitcoin-г худалдаж авч байсан бөгөөд 7 хувь нь одоо эзэмшдэг байна.


Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ТАЛААРХ ЗАН ТӨЛӨВ, ХАНДЛАГЫН СУДАЛГАА-2021
Криптовалют эзэмшдэг хүмүүсийн ердөө 7 хувь нь өөрийгөө мэргэжлийн түвшний мэдлэгтэй гэж үнэлсэн бол дийлэнх нь /42 хувь/ "Би анхлан суралцагч" гэж дүгнэжээ. 

Блокчэйн технологи, криптовалютын талаар хангалтай судалж оролцдог гэж 15 хувь нь хариулсан бол 35 хувь нь арилжаанд оролцохдоо нарийн дүн шинжилгээ хийдэггүй гэж хариулжээ. 


Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ТАЛААРХ ЗАН ТӨЛӨВ, ХАНДЛАГЫН СУДАЛГАА-2021
Койны арилжаанд ямар нэг байдлаар оролцдог хүмүүс "Койн худалдан авахдаа юуг чухалчилдаг вэ?" гэсэн асуултад 66 хувь нь тухайн койныг гаргаж буй байгууллагын нэр хүнд гэж хариулсан аж. 

Сонирхолтой нь койн хулдаж авахдаа арилжааны хэмжээ, санхүүгийн чадамж, өмнөх үнийн түүхээс илүүтэй инфлюсерүүдийн хандлагыг /17 хувь/ харгалзан үздэг гэжээ.

Криптовалютын арилжаанд оролцогчдоод койнд оруулсан хөрөнгөө хэрхэн босгосон талаар тодруулахад оролцогчдын 49 хувь нь цалингаасаа бага багаар хөрөнгө оруулсан байна. Харин 41 гаруй хувь нь хадгаламжаасаа мөнгө авч койнд хөрөнгө оруулжээ. 

Түүнчлэн өөрийн өмч хөрөнгө зарсан, хэн нэгнээс(банкнаас) зээл авч хөрөнгө оруулсан бүлэг тодорхой хувийг эзэлж байна. 

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ТАЛААРХ ЗАН ТӨЛӨВ, ХАНДЛАГЫН СУДАЛГАА-2021

Судалгаанд оролцогчдыг криптовалютын арилжаа хийж эхэлсэн цаг хугацаагаар нь харьцуулвал талаас илүү буюу 63 хувь нь сүүлийн нэг жилийн дотор идэвхитэй оролцох болжээ. Гурав ба түүнээс дээш жил арилжаанд оролцогчид ердөө 10 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ТАЛААРХ ЗАН ТӨЛӨВ, ХАНДЛАГЫН СУДАЛГАА-2021
Улаанбаатар хотын 16-5 насны иргэдийн 83 хувь нь "ArdCoin"-ны талаар сонсож байсан гэжээ. Мөн тэдний 37 хувь нь худалдаж авахаар судалж, 26 хувь нь худалдаж авч байсан гэсэн дүн гарчээ. "ArdCoin" худалдан авсан хүмүүсийн 17 хувь одоог хүртэл эзэмшдэг байна.