СУДАЛГАА: Хүүхдийнхээ боловсролд солонгосчууд хэр их мөнгө зарцуулдаг вэ?

Л.Дэлгэрмаа
05 сарын 10, 2022

БНСУ-ын Боловсролын яам, статистикийн газраас дунд сургуулийн сурагчдын дугуйлан, сургалтад зарцуулдаг төлбөрийн талаарх судалгааг жил бүр тайлагнадаг уламжлалтай. 

Судалгаанаас үзэхэд солонгос эцэг эхчүүд хүүхдэдээ сард дунджаар 360 мянган вон зарцуулжээ. Энэ нь  890 мянга орчим төгрөг юм. 

Энэхүү зардлыг сургуулиас гадуурх дугуйлан, сургалтад голдуу зарцуулжээ.

Уг тооцоолол нь тус улсын дундаж үзүүлэлт юм. Мөн бүс нутаг төдийгүй ахлах, дунд, бага сургууль зэргээр нь нарийвчилж үзвэл Сөүл хотын сурагчдын боловсролд зарцуулсан зардал хамгийн өндөр үнийн дүнтэй гарчээ.

Сөүл хотын сурагчдын дундаж зардал сард 649 мянган вон аж. Энэ нь 1 сая 577 мянган төгрөг юм.

Боловсролд зарцуулж буй зардлыг ангиар нь авч үзвэл:

Бага сургуулийн сурагч сард 540 мянган вон буюу 1 сая 300 мянган төгрөг, 

 Дунд сургуулийн сурагч 670 мянган вон буюу 1 сая 600 мянган төгрөг, 

Ахлах сургуулийн сурагч 860 мянган вон буюу 2 сая гаруй төгрөг зарцуулдаг байна. 

Дашрамд дурдахад Азийн улс орнуудаас хүүхдийн боловсролд хамгийн их хөрөнгө оруулдаг нь Солонгос улс юм. Тус улсын боловсролын систем нь манай улстай ижил 12 жил боловч бага сургуульд 6 жил, дунд сургууль 3 жил ахлах сургууль 3 жил суралцдаг. 

Бага сургуулийн 6 жил, дунд сургуулийн 3 жилийг заавал сурах ёстой ба ахлах сургуульд шалгалтанд тэнцсэн сурагч элсэн ордог ажээ.



Б.Баасанхүү

Холбоотой сэдвүүд

бнсу боловсрол сурагчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.