Сураггүй болсон Хятадын жүжигчин гэнэт гарч ирлээ

Бидний мэдэх Хуан Жу Гэг киноны шивэгчний дүр бүтээсэн Фан БинБин татвараа нуун дарагдуулсан хэрэгт холбогдож жил гаруй хугацаанд сураггүй болсон билээ. Цахим ертөнцөд шинэ нийтлэл зургаа хийхээ больсон учраас шүтэн бишрэгчид нь түүнийг өөр улс руу дүрвэсэн гэж хүртэл цуу тараасан байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хүндэтгэлийн улаан хивсний ёслол дээр авахуулсан зургаа хувийн инстаграм хуудаснаа байршуулжээ. Зурган доор нь хүмүүс “тэр эргээд иржээ” хэмээн бичицгээсэн байна. Зарим хүмүүс “Бид юу ч болоогүй юм шиг хүлээж авах хэрэгтэй юу” гэх мэт буруушаасан сэтгэгдлүүд үлдээсэн байна.

Жүжигчин бүсгүй маань кинонд дүр бүтээж олсон орлогоо худал мэдүүлж бага татвар улсад төлж байжээ. Энэ хэргээс болж түүнд 883 сая юуань буюу 129 сая ам.долларын торгууль ноогуудлжээ. Мөн тэрээр өнгөрсөн оны 10 сард шүтэн бишрэгчдээсээ нийгмийн сүлжээгээр уучлалт гуйсан байна.

Хятадын хамгийн өндөр орлоготой, үзэсгэлэнтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор багтах Фан БинБин дахин кинонд тоглох болов уу?


Холбоотой сэдвүүд

фан бин бин хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.