Э.Мөнхтуяа
10 сарын 23, 2018
Мел Гибсоны хийсэн WWI киноны нэг үзэгдэлд Хятадын жүжигчин Фан Бин Бин оролцох байсан ч татварын хэргээс зайлсхийсэн хэргээс нь үүдэн киноны зураг авалтыг цуцалжээ. “Air Strike” хэмээх Холливудын од Брюс Уиллис, Адриан Броудигийн тоглосон тус киног 8 дугаар сарын 17-нд нээхээр төлөвлөж байсан ч киноны нээлтийг 10 дугаар сарын 26 хүртэл тус асуудлаас үүдэн хойшлуулжээ.
Уг киноны хэсэг нь Дэлхийн 2 дугаар дайны үеэр Японы бөмбөгдөлтөд өртсөн нийслэл болох Чунцинд болох үйл явдлыг харуулдаг байна. Фаныг татварын хэрэгт буруутгасны улмаас энэ жилийн эхээр зураг авалтыг түр зогсоосон байсан ч албанынхан зураг авахыг хоригложээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.