Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

Х.Оргил
09 сарын 16, 2019

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 46-в байрны 1 дүгээр давхарт байрлах цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар энэхүү цэцэрлэг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн тул дээрх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүллээ.

Холбоотой сэдвүүд

мхг цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.