Сургууль, цэцэрлэгийг нээх, өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Б.Баясгалан
07 сарын 28, 2020

Улсын онцгой комисс өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагаас хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Тодруулбал, тус хуралдаанаар:

- Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар, 

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, 

- 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.