Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийж байна. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

"УОК-оос манай яаманд хандсан. Коронавирусийн улмаас цэцэрлэг, сургуулийн түр завсарласныг үргэлжүүлэх эсэхээ бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө.  Бид эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг мөн сонсож шийдвэр гаргана. Тиймээс шийдвэр гаргахад санал авахаар бид ЭМЯ-д хүсэлт тавиад байна. Ер нь олон нийтийн зүгээс хоёр саналыг хэлж байна. Нэг хэсэг нь хичээлийг яаралтай оруулмаар байна. Нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгахыг хүссэн" гэлээ. 

Мөн ЭЕШ-ыг 6 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулах хэвээрээ гэдгийг онцоллоо. Гэхдээ 28,000 төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг СD-нд буулган тараахаар болжээ.