peak.mn
08 сарын 29, 2018
Сурагчид ширхэгийн хоол болон хийжүүлсэн ундаа, чипс зэргийг байнга худалдан авч иддэгээс болж 10 хүүхэд тутмын зургаа нь илүүдэл жинтэй болж байна гэх судалгааг ЭМГ-аас гаргажээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх төрлийн зардал нэмэгдэх аж. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлага тавьж байгаа аж.
Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлах юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.