МХЕГ-ын мэргэжилтнүүд хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалж буй зургаан нэрийн 36 төрлийн импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс дээж аван шинжилжээ. Тэдгээр бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын лабораторт 224  үзүүлэлтээр шинжилж үзэхэд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан үзүүлэлттэй гарчээ.