Tайландын Төв банк өөрийн цахим мөнгө (CBDC)-ийг гаргах зорилгоор Inthanon нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлсэнээ зарлалаа.

Энэ төсөлд тус улсдаа томд орох арилжааны 9 банк оролцож байна.

Төв банкны мэдэгдэж буйгаар банкууд хооронд шилжүүлэх системийн загварыг гарган хөгжүүлж турших ажлын эхний үе шатыг 2019 оны 1-р улиралд багтаан хийх аж.
Энэ төсөл нь өөр улсуудын төв банкуудын тухайлбал Канад, Хонг Конг, Сингапур зэргийн хэрэгжүүлж байгаа төслүүдтэй төстэй. Төслийн дараагийн үе шатанд оролцогч арилжааны банкууд болоод R3 платформ нь цахим мөнгөний хэрэглээг гуравдагч этгээдийн мөнгийг шилжүүлэх болоод улс хоорондын төлбөрийг хийхэд ашиглах замаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн сарын 16-нд Тайландад криптовалютын зохицуулалтын хуулийг гаргаж түүнийг ил тод болгосны дараагаас цахим мөнгөний орон зайд ихээхэн өөрчлөлтүүд гарч байна.

Tайландын криптогийг гол зохицуулагч болох Үнэт цаас, биржийн комисс (Thai Securities and Exchange Commission-SEC) 7 криптовалютыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрч крипто бизнес эрхлэх хүсэлтэй олон компанийн өргөдлийг хүлээн авч хянан үзэж байна. Тус байгууллагын мэдээлсэний дагуу тус улсад 50 гаруй ICO –ын төсөл, 5 ICO-ын веб портал, 20 криптобирж албан ёсны зөвшөөрөл зөвшөөрөл авахаар хүлээж байна.

Хэдийгээр зөвшөөрөл нь гараагүй байгаа ч тус улсад долоон крипто компани хууль ёсны дагуу үйл ажиллагаа буй. Тайландын төв банк үүний зэрэгцээ арилжааны банкуудын охин компаниудад криптовалюттай холбоотой үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.

Эх сурвалж: Крипто доогтэр https://news.bitcoin.com/thailand-developing-central-bank…/…