Хайрт ээж Бэхбатын Мөнхтуяаг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр эцсийн замд нь үдлээ.
Бидэнд тохиолдсон уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж бидэнтэй хамт байсан ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, байгууллага, хамт олон, хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Биднийг гашуудлыг хуваалцан эмгэнэл илэрхийлж сэтгэл санааны болон бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн

 УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ҮЭ-ийн хороо, Холбооны хэсэг, Барилга орон сууцны хэсэг, Замын II ангийн ПД 7-р хэсэг, ПД 21-р хэсэг, Замын V ангийн ПД 5-р хэсэг, “Ган Хэрлэн” ХК, “Дорнод худалдаа” ХК, “Найнги” ХХК, “Дөлгөөн Хэрлэн” ХХК, “ЗМЗ” ХХК, “Таун констракшн” ХХК, “Колорс тек” ХХК, “Эх очир Баянмөнх” ХХК, “Жи Ди Эй” ХХК, “Топи Ка” ХХК, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчдийн газар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, Дорнод аймгийн “Шүр” захын махны тасгийн хамт олон, ээжийн минь ангийн хүүхдүүд, аавын минь ангийн хүүхдүүд, УБТЗ-ын Баянтүмэн тасгийн дарга асан Л.Энхболд, Замын V ангийн дарга Д.Балдандорж болон бусад хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.


Бидэнд гүн эмгэнэл илэрхийлсэн, буяны ажилд хол, ойроос ирж оролцсон, хайрт ээжтэй минь салах ёс гүйцэтгэхээр зорин ирсэн олон олон хүний тоогоор бидний уй гашуу нимгэрч байна.
Та бүхний буян санасан үйлс бүхэн бум түмээр арвижих болтугай.

Талийгаачийн үр хүүхдүүдээс