Үл хөдлөх хөрөнгийн брокер, гурван хүүхдийн ээж Кейти Байрон 1986 онд буюу 30 жилийн өмнө “The Work” аргачлалаа боловсруулж, бестселлер ном болгон бичсэн байна. Буруу зуршилтай, уур уцаар ихтэй, гүн депресст орсон байх үедээ Кейти нэгэн өглөө сэрж бүх зүйлийг ойлгожээ: бүх зовлон шаналал сөрөг бодлоос эхтэй.

Time сэтгүүл түүнийг “Шинэ зууны оюун санаачлагч” гэж нэрлэжээ.

“The Work” номноос иш татвал:

  • Амьдарч буй хорвоо ертөнцийг танин мэдэхийг хичээвэл бидний бодсоноос илүү сайхан гэдгийг олж мэдэх болно. 
  • Би – өөрийнхөө бүх зовлон, шаналлын эх үүсвэр.
  • Хүссэн бүх зүйлээ авч байгаагаа ухаарсан цагт амьдрал диваажин шиг санагдана. 
  • Амьдралд тань ямар нэгэн зүйл дутагдаж байна гээд өөртөө итгүүлчихсэн болохоор бид зовж байдаг. Яг үнэндээ хэрэгтэй бүх зүйл маань бидэнд байгаа.
  • Тэд миний тухай юу гэж бодож байгаа бол гэж үү? Хэн ч миний тухай боддоггүй. Хүмүүс өөрсдийнхөө тухай л боддог.
  • Бодлууд бол миний хүүхдүүд. Би сайн ээж. Бодлууддаа эзэн нь байгаарай. Толгой дотор эргэлдэж байгаа түм буман бодлынхоо эх нь байгаарай. 
  • Муу хувь заяа гэж байдаггүй юм. 
  • Чиний бүх асуудал өөр хэн нэгнээс шалтгаалсан гэж бодох л юм бол өөрийгөө хохирогч болгож байна гэсэн үг.
  • Ирээдүйд тохиолдож болзошгүй үйл явдлаас эмээж, тэр тухай бодвол тэр үйл явдлыг бодитоор туулж байгаагаас өөрцгүй. 
  • Амьдрал бол хайр. 
  • Та өөрийгөө хэчнээн үзэсгэлэнтэй гэдгээ мэддэгсэн бол өөртөө дурлах байсан. 
  • Уучилж болшгүй зүйл гэж байдаггүй. 
  • Та бусдын талаар юу гэж боддог, та өөрөө тийм гэсэн үг. 
  • Таны хамгийн том хамгаалагч бол саруул ухаан.
  • Шүүмжлэлийг байх ёстой мэтээр хүлээж авбал шүүмжлэл ирж дуусахгүй.
  • Саруул ухаантай хүн аз жаргалгүй амьдарна гэж байдаггүй. 
  • Хэн нэгний сайшаалыг хүртэхийг хүсэж байвал та өөрөө өөртөө сайшаагддаггүй гэсэн үг. 
  • Бид ойлгож чаддаггүй зүйлээсээ хамгийн их эмээдэг. 
  • Бүх хүнийг ятгана гэж байхгүй. Ятгах хэрэгтэй нэг ч хүн байхгүй. 
  • Хэн нэгэн надад тааламжгүй зүйл ярьж байвал тэр зүйл үнэн гэсэн үг. 
  • Өөрийгөө өмөөрч эхэлсэн цагт дотоод дайн эхэлдэг. 
  • Амьдрал бол энгийн. Бүх зүйл эрт ч үгүй, орой ч үгүй, яг тохирсон цагтаа болох болно. 
  • Намайг өөрөөс минь илүү хэн ч хайрлаж чадахгүй. 
  • Та бодоод үздээ: та өөрийнхөө бодлыг боддог уу? Хэн нэгний бодлоор боддог уу? 
  • Миний дотоод ертөнц маш үзэсгэлэнтэй. Түүнтэй эн тэнцэх юу ч байхгүй.