Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр Хөвсгөл аймагт зохион байгуулдаг "Хөх сувд-2020" олон улсын мөсний баяр 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг  дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы  уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох бөгөөд шинэлэг олон арга хэмжээг зохион байгуулна.

"Хөх сувд-2020" мөсний баярын үеэр ажиллах, жуулчны бааз, гэр буудлуудын жагсаалтыг хүргэж байна.