Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Хөх Сувд-2020 мөсний баярыг цуцлах санал гаргажээ.

Онцгой комисс нь Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэрт хүрсэн байна. Улсын онцгой комисс болон БОАЖЯ-нд уг саналаа хүргүүлээд буй. 

2020 оны 3 дугаар сард орон нутаг болон Улаанбаатар хот орчимд нийт аялал жуулчлалын 9 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч ийнхүү цуцлагджээ.