Эрүүл мэндийн даатгалтай холбоотой түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

-Эрүүл мэндийн даатгалтай, даатгалгүй байхын ялгаа юу вэ?

Эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдээ хуваалцах боломжтой. Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100 хувь өөрөө хариуцах мөн эрүүл мэндийн даатгал нь заавал төлөх албан журмын даатгал тул төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээтэй байдаг.

-Хүүхдээ асарч байгаа ээж эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх вэ?

Хүүхдээ 2 / ихэр бол 3/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/-ийн шимтгэлийг төр хариуцдаг тул оршин суугаа хаягын дагуу нийгмийн даатгалын хэлтэст хандан дэвтэртээ баталгаажуулалт хийлгээрэй. Шимтгэл төлөлтийн төрөл өөрчлөгдөх бүрт заавал бүртгэлийн мэдээллээ шинэчлэх ёстой байдаг.

-Гадаадад эмчилгээ хийлгэсэн хүнд даатгалын нөхөн олговор байдаг уу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллахаар хуульчилсан байдаг.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал нөхөн төлөх ёстой юу, хэдэн төгрөг төлөх вэ, чөлөөлөх ямар боломж байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал учир нөхөн төлөх учиртай. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн төрөл, хувь хэмжээг заасан бөгөөд Монгол улсын засгийн газраас төлөх шимтгэлийн хэмжээг тогтоодог. Энэ оны шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2017 оны 360 дугаар тогтоолоор баталж өмнөх оны шимтгэлийг нөхөн төлүүлэх заалт хэвээр байгаа тул манай байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Өндөр үнэтэй хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөрөө эрүүл мэндийн даатгалаас авч болох уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим сэргээн засах үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгохоор зохицуулсан байдаг.

-Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлбөл нийт хэдэн төгрөг болох вэ?



Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар