Менингококкын халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарах болон тархины эдийн үрэвслээр илэрдэг. Харин тархины эдийн үрэвслийг нь менингит гэж нэрлэдэг бөгөөд энэ нь амьсгалын замаар дамжин хүүхдэд халдварладаг өвчин юм.

Тус өвчин ихэвчлэн 0-5 насны хүүхдэд халдварлаж, хүндэрвэл эрсдэл өндөртэй.

Менингитийн шинж тэмдэг:

  • 37-42 хэм хүртэл гэнэь өндөр халуурах
  • Хоолонд дургүй болох
  • Уйлагнаж ээжийгээ ноолох
  • Бие нь суларч, бөөлжих
  • Царай нь цонхийж, гэдэс өвдөх
  • Шингэн суулгах
  • Халууралтай зэрэгцэн бүх биеэр тууралт гарах бөгөөд ихэвчлэн хөл, гуяар гарах зэрэг шинжээр илэрдэг.

Менингитийг яаж таньж мэдэх болон хүүхдээ хэрхэн менингитээс хамгаалах талаар хүргэж байна.