Б.Одсүрэн
01 сарын 10, 2022
Кью Болл компанийн гүйцэтгэх захирал Антони Тианы дараах таван төрлийн менторыг тодорхойлжээ.
Уран бүтээлийн мастер - Master of craft
Та өөрийн хүсч байгаа салбараа мэдэж байгаа бол, тухайн салбарын хамгийн шилдэг нөлөө бүхий хүн хэн бэ гэдгийг асуух хэрэгтэй. Энэ хүн таны ажил мэргэжлийн ментор болох юм. Энэ төрлийн ментор нь олон жилийн туршид тухайн салбарт мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг учраас танд шаардлагатай ур чадвар, чадвар, мэдлэгийг зааж чиглүүлэх болно. Шинэ санаа гаргах, цаашид юун дээр ажиллах шаардлагатай вэ зэрэг чухал шийдвэр гаргахад энэ төрлийн ментороос зөвлөгөө авах нь зөв юм. Энэ төрлийн ментор танд давуу тал боломжийг таньж, ойлгуулахад туслана.
Учир шалтгааны аварга - Champion of cause
Таныг бусдад магтаж, урамшуулдаг ментор. Тианы хэлж буйгаар ялангуяа одоо ажиллаж байгаа газартаа энэ төрлийн ментортой байх нь чухал юм. Энэ хүмүүс таныг өмгөөлж, таны арыг даана. Таныг зөвхөн урамшуулж, сурталчлах биш, мөн салбартаа чухал хүмүүстэй таныг танилцуулж, таны харилцаа холбоог дэмжих юм.
Хамтран нисэгч - Co-pilot
Үүнийг энгийнээр нэрлэвэл хамгийн сайн ажлын хамтрагч. Хамтран нисгэгч нь танд ажлаа хийхдээ ярицлаж, чиглүүлж, зөвлөж, таныг сонсох хүн юм. Энэ төрлийн харилцаа нь хоёр талдаа ашигтай байвал илүү үр дүнтэй. Хамтран ажиллагчид бие биендээ менторын үүрэг гүйцэтгэж, нэг нэгнээ дэмжиж, хамтран ажилласнаар үр дүнтэй юм. Хамтран нисгэгчтэй үед, таны ажил гүйцэтгэлийн чанар болон ажлын идэвх эрс нэмэгдэх болно.
Анкер - Anchor
Та энэ хүнтэй ижил компани, ижил салбарт ажилладаг байх албагүй. Энэ ментор нь таны гэр бүлийн хүн эсвэл найз ч байж болно. Гол нь таны итгэлт хүн байх бөгөөд таныг карьерын зорилго, зорилтондоо хүрэхэд тусалж, дэмжих юм. Ямар ч сорил, бэрхшээлийн үед сэтгэл зүйн хувьд дэмжиж, эергээр харахад туслах хүн шаардлагатай.
Урвуу ментор - Reverse mentor
Бид ментор гэдэг багш хүнийг төсөөлдөг. Тэгвэл менторын нөгөө тал ч бас чухал юм. Тианы хэлж буйгаар өөрийн менторлож байгаа хүмүүсээсээ сурах нь ач холбогдолтой аж. Хэдийгээр тухайн хүмүүс танаас туршлага багатай, цөөхөн жил ажилласан байсан ч, өөрийн манлайллыг ойлгох, сурах, залуу үетэй харилцах, өөрийн харах өнцгөө шинэ бөгөөд цаг үетэйгээ нийлүүлэхэд тусална.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.