Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” энэ жилээс эхлэн мэдээллийн технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор "Залуу мэргэжилтнүүдийн менторшип манлайлал хөтөлбөр зарлагдлаа”-ийг зарлаж байна.
Хөтөлбөрт 25 - 35 насны технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд оролцох боломжтой бөгөөд дэлхийн шилдэг манлайлагч, судлаач, мэргэжилтнүүд бүтэн 6 сарын туршид таныг менторлох юм. Нийт 10 ментор энэ удаагийн хөтөлбөрт маань ажиллах бөгөөд тус бүр нэг мэргэжилтнийг сонгож, менторлоно.
ХӨТӨЛБӨРИЙН МЕНТОРУУД:
- Siim Sikkut, Эстонийн Засгийн Газрын Цахим засаглал хариуцсан захирлаар олон жил ажилласан. Эстонийн цахим засаглалыг өнөөгийн түвшинд аваачсан гэж үнэлэгддэг лидерүүдийн нэг.
- David Yin, Нью-Иорк хотноо VC fund-ны партнер, хөрөнгө оруулагч, Харвард, Иэль, Станфордын их сургуулиудыг тус, тус дүүргэсэн.
- Jason Hsu, Тайваний парламентын гишүүн асан. Одоо Харвардын их сургуульд судлаачаар ажиллахаас гадна олон томоохон сургуулиудад Fellowship хийдэг.
- Mowmita Basak, Оксфордын их сургуулийн төгсөгч, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын байгууллагад ажилладаг.
- Maral Bayaraa, Оксфордын их сургуульд PhD хамгаалж байгаа бөгөөд хиймэл дагуулын чиглэлээр зөвлөхөөр ажилладаг.
- Pavit Ramachandran, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч
- Жонатан Ваника, Голдмен Сакс компанийн дэд ерөнхийлөгч асан, АНУ-ын хөрөнгө оруулагч.
- Maria Barron, Оксфордын их сургуулийн төгсөгч, Дэлхийн банкны боловсрол хариуцсан мэргэжилтэн.
- Troy Sternberg, Оксфордын их сургуулийн профессор.
- Sebastian, Дэлхийн банкинд Дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн
БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:
- CV
- Хоёр минутын өөрийгөө англи хэл дээр танилцуулсан болон яагаад энэ хөтөлбөрт шалгарах ёстой талаараа бичсэн бичлэг
- 500-аас ихгүй үгтэй Personal Statement Info@girlscode.mn хаягруу явуулна.
- Бүх материалаа англи хэл дээр бэлдэж ирүүлнэ үү.
Бүртгэл 2023.09.18*нд хаагдана.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.