Магадгүй таны амьдралд онцгой хэн нэгэн ирж танд гайхалтай хайрын түүхийг харуулна хэмээн хүлээдэг үү. Хүн бүр анхнаасаа л жинхэнэ хайртайгаа учирч, удаан хугацаанд аз жаргалтай амьдарч чаддаггүй. Тэгвэл таны хажууд байгаа хүн эрж хайж яваа хүн тань мөн болов уу.

Тодорхой хариу байхгүй хэдий ч тодорхойлж болох шинж тэмдгүүд бий.


#1. Таныг инээлгэхээс илүүтэй уйлуулдаг

Хайртай хүнтэйгээ өдрийг хэрхэн өнгөрөөж байгаагаа анзаараарай. Хэрэв таныг өдөрт нэг удаа ч гэсэн инээлгэдэг бол тэмдэглээд ав. Харин хэрэв сэтгэлээр унагасан бол бас л тэмдэглээрэй. Та үүнийг бүтэн сарын турш хийсний дараа дүгнэлт хийх боломжтой болно. Хэрэв инээмсэглэсэн өдөр их байгаа бол сайны дохио. Харин сэтгэл хангалуун бус өдрүүд олон байгаа бол таныг тэр тийм ч аз жаргалтай байлгаж чаддаггүй байх нь.


#2. Түүнээс болж та өөртөө эргэлздэг

Бид бүгд л өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг. Хэрэв та түүнтэй хамт байхдаа өөртөө итгэлгүй мэдэрдэг бол мөн л сайны дохио биш. Магадгүй таны хайрлаж байгаа хүн тантай удаан хугацааны харилцааг төлөвлөөгүй байж болно.


#3. Үйл явдлыг түргэсгэдэг

Харилцаа дүрэм ёсоор аажмаар өрнөдөг. Сайн хүнийг танихын тулд цаг хугацаа шаардагддаг. Харин таны уулзаж байгаа хүн үйл явдлыг түргэсгэж, энэ нь танд таалагдахгүй байгаа бол аюултай шинж юм. Магадгүй таны хос урт хугацааны харилцаанд бэлэн биш байна гэсэн үг.


#4. Тэр таныг хянахыг хичээдэг

Хэрэв хэн нэгэн таныг хянахыг оролдож байгаа бол энэ нь сайны шинж биш юм. Энэ нь таны түүнд зориулж байгаа цаг хугацаа, хөдөлмөрийг огт үнэлдэггүйн илрэл. Ийм хүн таны хүн огт биш гэсэн үг. Харин таны хүн бол эсрэгээрээ таныг хянаж, цагдахаас зайлсхийж, танд эрх чөлөө, өөрөөрөө байх боломжийг олгодог.


#5. Таныг шүтэж мөргөдөг

Хүн бүр өөрийг нь чин сэтгэлээсээ хүндэлдэг хүнд татагддаг. Таны үерхэж байгаа хүн таныг хэрхэн өсөн дэвжиж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тал дээр туслах ёстой. Амиа хичээгч биш гэсэн үг.


#6. Үнэнч биш

Зарим хүмүүс нэгэндээ бүх зүйлээ хэлдэггүй. Танаас нэг удаа ямар нэгэн зүйлийг нууснаар ирээдүйдээ ч гэсэн танд худал хэлсээр байх болно. Та хоёрын дунд нууц бий болж, хоёрын харилцаанд сэв суух магадлалтай.


#7. Та түүнд итгэж чадна гэдэгтээ эргэлздэг

Хэрэв та хэн нэгэнд бүрэн итгэж чадахгүй байгаа бол хосын харилцаанд хардалт үүсэх магадлалтай. Эхлээд хайртай хүнтэйгээ илэн далангуй ярилцаад үз. Хэрэв хэд хэд ярилцсаны дараа таны эргэлзээ батлагдвал тэр хүн таны хүн биш юм.


#8. Таныг үнэлж чаддаггүй

Өөрийгөө үнэлж чаддаггүй хүн таныг үнэлэхгүй. Нөгөө талаас асуудал танд ч байж мэднэ. Магадгүй та өөрийгөө үнэлдэггүй байх. Харин бие биедээ зориулагдсан хосууд нэгнээ шударгаар үнэлж чаддаг.


#9. Таныг өөрчлөхийг оролддог

Хайртай л бол таныг бүхий л дадал зуршил, онцлогтойгоор хайрладаг. Харин та өөрийнхөө ямар нэгэн зүйлээс салсан мэт мэдрэмж төрж байвал энэ нь сайны илрэл биш юм. Учир нь хэсэг хугацааны дараа та түүний хайрласан хүнээс огт өөр хүн болон хувирна.


#10. Түүний хажууд та зүрхэндээ гал мэдэрч чаддаггүй

Харахад л гал мэдрүүлдэг хүмүүс байдаг. Харин хосынхоо хажууд та догдолж, гал дүрэлзэж буйг мэдэрч чадахгүй байгаа бол сайн бодоорой. Тэр таныг хайрлах хүн гэдэг дээр дахин бодож үзэхэд гэмгүй. Та өөрийн жинхэнэ хайраа олсон бол айхалтай мэдрэмжээс ангид байх боломжгүй юм.

Таны хүн мөн бол та түүний хажууд үргэлж инээмсэглэж, түүн рүү татагдаж, амьдралынхаа турш хамт байхыг хүсдэг юм.