Дүрэм 1: 

Мөнгөө өөртөө ажиллуул

Хөрөнгө оруулах нь танд мөнгөнөөсөө ашиг хүртэх боломжийг олгодог

Дүрэм 2:

Огт эхлэхгүй байхын оронд багаар ч болов эхэл
Их хэмжээний хөрөнгөөр нэг “том” хөрөнгө оруулна гэж мөнгөтэй болохоо хүлээхийн оронд сар бүр бага хэмжээгээр хөрөнгө оруул

Дүрэм 3

Санхүүгийн зөв дадал зуршилд өөрийгөө сурга

Цалингаасаа хадгаламж эсвэл үнэт цаасны данс руугаа шилжүүлэг хий

Дүрэм 4

Хадгал, дараа нь хөрөнгө оруул
Эхлээд шаардлагатай үед хэрэглэх гэнэтийн эрсдэлээс хамгаалах хадгаламжаа үүсгэ. Үүний дараа урт хугацааны хөрөнгө оруулалтуудад анхаар

Дүрэм 5

Судалгаа хий
Трэнд болж байгаа зүйлсэд яарч оролгүйгээр боломжит хөрөнгө оруулалтуудаа өөрөө судал

Дүрэм 6

Сайтар нягтал

Хөрөнгө оруулалт санал болгож байгаа компани нь албан ёсны бүртгэлтэй эсэхийг шалга

Дүрэм 7

Урт хугацааны зорилгодоо анхаар
Зах зээл унаж л байдаг, өсөж л байдаг. Нэг гарч, нэг орохын оронд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг эрмэлз

Дүрэм 8

Төлөвлөгөө гарга

Урт болон  богино хугацааны хөрөнгө оруулалтаас алийг нь сонирхож, ямар хэмжээний өгөөж хүртэхийг хүсэж буйгаа эхлээд тодорхойл

Дүрэм 9

Нэг бүрчлэн бич

Хүсэл, зорилгоо зөвхөн толгойдоо хадгалалгүй нарийвчлан бичиж тэмдэглэх нь бодитоор хэрэгжүүлэхэд нэг алхам ойртуулна

Дүрэм 10

Төлөвлөснөө дагаж мөрд

Зөвхөн тэмдэглээд орхихын тулд зорилгоо бичсэн гэж үү? Цэгцтэй хийж, үр дүнг нь хэмжихийн тулд төлөвлөгөөгөө л дага

Дүрэм 11

Хөрөнгө оруулалтын танилцуулгыг сайтар унш
Ядаж товч танилцуулгыг нь унш

Санхүүгийн зорилгоо хамтдаа биелүүлэх найзтай бол
Та 2 харилцан нэгнийгээ хянаж байвал төлөвлөгөөгөө даган мөрдөх магадлал төдий чинээ их байх болно

Дүрэм 12

Санхүүгийн зорилгоо хамтдаа биелүүлэх найзтай бол
Та 2 харилцан нэгнийгээ хянаж байвал төлөвлөгөөгөө даган мөрдөх магадлал төдий чинээ их байх болно

Дүрэм 13

Эрсдэлд хэрхэн ханддагаа тодорхойл
Ямарваа нэг хөрөнгө оруулалтын боломжит өгөөжийг боломжит эрсдэлтэй нь              харьцуулж бай

Дүрэм 14

Аль болох олон төрлийн хөрөнгө оруулалт хийхийг хичээ
Энэ нь урт хугацаандаа харилцан адилгүй байдаг хөрөнгө оруулалтуудын өсөлт уналтыг жигдлэхэд тусалдаг

Дүрэм 15

Ухаалаг бас энгийн байхад анхаар
Тэтгэврийн дансаа нэгтгэж, хөрөнгө оруулалтын санд оролцох байдлаар хөрөнгө оруулалтуудаа хялбаршуулахыг хичээ

Дүрэм 16

Хөрөнгө оруулалтыг автоматжуулж, дадал болго

Хэрэглээний төлбөрөө сар бүр шилжүүлдэгтэй адил хэвшүүлээрэй. Үүгээрээ та өөртөө илүү итгэлтэй ирээдүйн хаалгыг нээж буй гэдгээ ухамсарла

Дүрэм 17

Өөрийн ойлгох бүтээгдэхүүнд л хөрөнгө оруул
Танд нарийн төвөгтэй санагдаж, өөрөө сайн ойлгохгүй байвал тухайн бүтээгдэхүүнээс хол бай

Дүрэм 18

Татварын хөнгөлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонго
Хуримтлалыг дэмжихийн тулд зарим төрлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт олгодог. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан..

Дүрэм 19

Ажиллаж эхлэх өдрөөсөө, ажиллахаа болих үедээ зориулан хуримтлал үүсгэ
Нийлмэл хүүгийн хүчийг ашигласнаар та заавал их мөнгө хадгаламждаа хийх шаардлагагүйгээр урт хугацаандаа өндөр өгөөж хүртэх болно

Дүрэм 20

Ажлын газраасаа олгож буй давуу тал, боломжуудыг ямагт ашигла

Компаниас ажиллагсдадаа зориулж ямар боломжуудыг нээж өгдгийн сайтар судлаад, түүнийг алдалгүй барьж ав

Дүрэм 21

Хадгаламжаа битгий үр

Хэрэглээд илүү гарснаа хадгалах бус хадгалаад илүү гарснаа хэрэглэж хэвш. Хадгаламж бол амархан нураах байшин биш, түүнийг тойр

Дүрэм 22

Өөртөө хөрөнгө оруул

Та юу сурмаар байна, ямар чадвараа хөгжүүлмээр байна? Өөрийнхөө боловсрол, аз жаргал, эрүүл мэндийн чанарт анхаарах нь ч нэг төрлийн хөрөнгө оруулалт юм

Дүрэм 23

Хувилбар олон, оновчтой сонголт бол хожлын нүүдэл

Хөрөнгө оруулахаасаа өмнө ялгаатай санхүүгийн бүтээгдэхүүнийг хооронд нь харьцуулан судлахад уаг гарга

Дүрэм 24

Нийгмийн ямар ч эргэлтэд тэсэж үлдэх шинж чанарыг тооцож хөрөнгө оруул

Тогтмол интервалуудад хөрөнгө оруулалт хий. Ингэснээр та зах зээл унахад ч, өсөхөд ч хөрөнгө оруулна

Дүрэм 25

Зайлшгүй хэрэгтэй болохоос нь өмнө мэргэжлийн туслалцаа авч сур

Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол зөн совингоо дагах хэрэггүй. Энд жинхэнэ мэргэжилтний тусламж л таныг амжилтад хүргэж чадна

Дүрэм 26

Мөрөөдлийн тэтгэврээ төсөөлөн бодож, ямар өртөгтэй болохыг нь тооцоол
Сэтгэл тэнэгэр тэтгэвэрт гарахын тулд сар бүр  хэр хэмжээгээр хуримтлуулах шаардлагатайг барагцаалан тооцоолоод яг одооноос эхэл

Дүрэм 27

Ажилтай, ашиг орлоготой байгаа дээрээ ирээдүйгээ бат болго

Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд ямар алхмууд хийх хэрэгтэйгээ мэргэжилтний тусламжтайгаар тооцон гаргаж, хамгийн оновчтой шийдлийг барь

Дүрэм 28

Урамшуулал, 13 дахь сарын цалингаараа хөрөнгө оруул

Санхүүгийн зорилго нь бий болчихсон, амьдралын чанараа алдахгүйг хүсдэг бол нэмэлт цалин урамшууллаа хөрөнгө оруулалтад зарцуулах нь хамгийн ухаалаг шийдвэр байсаар ирсэн

Дүрэм 29

Жил бүр хөрөнгө оруулалтын багцаа хяна

Өөрийн авсан хөрөнгө оруулалтаа тогтмол хянаж, арчилж тордохоос гадна хөрөнгө оруулалтын мэдлэгээ тэлэх үүднээс байнга суралц

Дүрэм 30

Амжилтад хүрэхэд тань туслах нөөц боломжуудыг судлан ол

Тухайн зүйлээ мэддэг, байнга өөрийгөө хөгжүүлдэг хүнд амжилт дөхөм байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг өгөх найдвартай эх сурвалжаас мэдээллээ цуглуул