Танилц: Иргэд коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх 86 өрхийн эмнэлэг, 18 цэг

Б.Баясгалан
11 сарын 17, 2020

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ноос 86 өрхийн эрүүл мэндийн төв болон заасан 18 цэгт коронавируст халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдана.

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд шинжилгээ өгнө.

Шинжилгээнийхээ хариуг өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авна. 

 


Холбоотой сэдвүүд

коронавирус шинжилгээ

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.