Засгийн газрын шийдвэрээр маргааш буюу 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана.

Дээрх хугацаанд дараах 10 чиглэлийн байгууллага огт ажиллахгүй.

  1. Ресторан, 
  2. лоунж, 
  3. саун, 
  4. бассейн, 
  5. алжаал тайлах төв, 
  6. кино театр, 
  7. үзвэр үйлчилгээ, 
  8. бялдаржуулах төв, 
  9. амралт сувилал, 
  10. сургалтын төв ажиллахгүй.


Бүрэн зогсоохгүй ч тодорхой хязгаарлалт орсон үйл ажиллагаанууд:

- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчилнэ.

- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллана.

- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчилнэ. /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,

- Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллана. Амралтын өдрүүдэд ажиллахгүй. Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаана.

-  Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглоно.

- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.



Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб